МУИС-ийн сургалтын хөтөлбөр нь ЮНЕСКО-оос гаргасан олон улсын дээд боловсролын ангилалд (ISCED-F 2013) хаана нь байна вэ? Хөтөлбөр нь ангилалын хувьд хэр зэрэг давхцалтай байдаг вэ? Юугаараа ялгарч байна вэ? гэх зэрэг олон асуултын хариултыг өгсөн өгөгдлийн шинжилгээг PowerBI интерактив тайлангаар харуулсан. Ангиллыг ХШУИС-ийн хүрээнд ерөнхий суурь болон мэргэжлийн заавал үзэх хичээлийн нэр, агуулгад үндэслэн хийсэн бөгөөд кредит цагаар нь жинлэж шинжилжээ. Энэ ажил нь МУИС-ийн нээлттэй өгөгдлийг ашиглан сургалтын хөтөлбөрийн давхцал, ялгааг харуулсан сайн жишээ болсон юм. Гол нь МУИС өөрөө өөрийнхөө нээлттэй өгөгдлийг ашиглаж болохыг харуулж чадсан. Өөрөөр хэлбэл, нээлттэй өгөгдлийг зөвхөн нэг байгууллага гаргаад гаднын хэрэглэгчид ашиглах тухай биш бөгөөд магадгүй, нэг хэлтэс, нэгжийн өгөгдлийг багш, оюутан, өөр нэгжүүд ч гэсэн ашиглаж хамтран ажиллах боломжтой юм.