МУИС-ийн нээлттэй өгөгдөл нь хоорондоо холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, СиСи, ЭШММС, ТММС зэрэг голлох системүүдээс WebAPI хэлбэрээр системд байгаа өгөгдлийг шууд татаж авах боломжтой бөгөөд эдгээр өгөгдлийг нэгтгэж өгөгдлийн сан үүсгэж болно. МУИС нь 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа Дижитал МУИС төслийн хүрээнд өгөгдлийн семантик нэгтгэлийн аргаар илүү өндөр чанартай өгөгдлийн суурь бүтэц - МУИС мэдлэгийн графыг хөгжүүлээд байна. Үүнийг ашиглаад өгөгдлийг илүү уян хатан байдлаар ашиглах боломжтой болж байна. Энэ мэдлэгийн графыг ашиглан МУИС-ийн хэрэглэгчдийн асуултад хариулдаг, монгол хэлээр ойлгодог виртуал туслах чатботыг хөгжүүлсэн юм. Энэ жишиг хэрэглээ нь өгөгдлөөс ямар үнэ бүхий зүйл гарган авч болдог, ямар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж болдгийг харуулсан юм.