Үгийн салаа утга тодорхойлох тэмцээн

Үгийн салаа утга тодорхойлох тэмцээн

МУИС-ийн Машин оюуны лабаас гаргасан Монгол хэлний вөрднэт - MonWN-ийг ашигласан Үгийн салаа утга тодорхойлох тэмцээнийг MLUB клуб хамтран зохион байгуулсан юм. Энэ өгөгдлийн тэмцээнээр нээлттэй шинжлэх ухааны хүрээнд бий болсон судалгааны нээлттэй өгөгдлийг ашиглан Монгол хэл боловсруулалтын шинэ технологийг бий болгоход чиглэсэн. Нийт 16 баг (хүн) оролцсон бөгөөд туршилтын өгөгдлийн хүрээнд 97 хувийн нарийвчлалтай үгийн салаа утга тодорхойлох машин сургалтын загвар боловсруулж чадсан юм. Өгөгдлийн хэмжээг ихэсгэж эдгээр шийдлээр бизнесийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх бүрэн боломжтой болохыг энэ тэмцээнээр харуулсан юм. Мөн тэмцээнийг олон улсын өгөгдлийн тэмцээний платформ Kaggle дээр явуулсан бөгөөд тэмцээнд ашигласан өгөгдөл, зарим оролцогчдын хөгжүүлсэн кодыг харах боломжтой.

Веб хуудас