МУИС-ийн оюутнуудын хувьд эхний жилд суралцаад хоёр дахь жилээс дүнгийн голчоороо жагсаад хөтөлбөрөө сонгодог. Хөтөлбөр сонгохоос өмнө ямар хөтөлбөр сонгох саналаа өгдөг. Хамгийн ихдээ 4 хөтөлбөрт санал өгнө. Ихэвчлэн 1-р саналаар өгсөн хөтөлбөрөө сонгодог. Зарим оюутнууд сонирхсон хөтөлбөрөө сонгож чадаагүйн улмаас өөр сургуульд шилжих, сургуулиас чөлөө авах, гарах зэрэг асуудал их бий. Тэгвэл ХШУИС-ийн хөтөлбөрийн хувьд аль нь эрэлт ихтэй, аль хөтөлбөрт санал өгчихөөд аль хөтөлбөрийг сонгосон талаарх өгөгдлийн шинжилгээний ажлыг хийсэн юм. 2021-2022 оны хичээлийн жилд хөтөлбөр сонгосон оюутнуудын өгөгдлийг энэ шинжилгээнд ашиглажээ. Өгөгдлийн шинжилгээг PowerBI интерактив тайлангаар танилцуулсан.