Оюутнууд хичээл сонголт хийхдээ тухайн улиралд хичээлийн хуваарьт тавигдсан хичээлүүдээс сонгон баталгаажуулалт хийдэг ба ихэвчлэн өөрсдийн хичээлийн хувиараа зохион түүний дагуу хичээлээ сонгодог байна. Ингэхдээ өөрт тохирсон хичээлийн хуваарь зохиох гэж ихээхэн хөдөлмөр болон цаг хугацаа зардаг ба үүний улмаас төлөвлөсөн цагийн болон багшийн хичээлээ сонгож амждаггүй. Мөн чөлөөт цагаараа хичээлээ хийж суух сул анги танхим хайж олоход ихээхэн бэрхшээл тулгардаг байна.
Эдгээр асуудлуудыг шийдэх зорилгоор МУИС-ийн "Машин Оюуны Лаборатори" болон оюутны "Хакум клуб" хамтран зохион байгуулсан "Нээлттэй Өгөгдлийн Оюутны Аппатон" тэмцээнд тэргүүн байр эзэлсэн "Potato-code" багийн оюутнууд МУИС-ийн нээлттэй өгөгдлийг ашиглан хичээлийн хуваарь төлөвлөгч, хоосон анги ологч " МУИС-ийн оюутны туслах" системийг хөгжүүлжээ.
Тус систем нь МУИС-ийн тухайн улирлын хуваарьт тавигдсан хичээлүүдээс оюутны шаардлагад нийцүүлэн хичээлийн хуваариудын хувилбаруудыг санал болгох юм.