2015-2020 онд хэрэгжсэн судалгааны төсөл ба ...

URL: https://data.num.edu.mn/dataset/fc962138-48c3-4199-b94b-aa7571a47168/resource/3c89f06c-8bec-477e-a716-20a17a0a211f/download/num-project-and-contract-work-list-2015-2020.csv

Энэ өгөгдөл 2015-2020 онуудад МУИС-д хэрэгжсэн судалгааны төсөл болон гэрээт ажлын бүртгэлийг агуулна. МУИС-д хэрэгжсэн гэдэг нь МУИС-ийн дансаар тодорхой санхүүжилт орж ирсэн төсөл, гэрээт ажлыг ойлгоно. Иймд зарим төсөл, гэрээт ажлын хувьд гаднын байгууллагын удирдагчтай байж болно.

Энэ өгөгдлийг МУИС-ийн эрдэм шинжилгээний нягтлан бодогчийн бүртгэл болон ТММС - https://project.num.edu.mn дээр оруулсан өгөгдлийг нэгтгэж гарсан болно. Нягтлан бодогчийн бүртгэлд тухайн үед орж ирсэн санхүүжилтээр нь нэг мөр бичлэг болгон хадгалсан байдаг. Иймд энэ өгөгдөлд нэг төсөл хоёроос дээш мөрөнд бичигдсэн байж болно. Жишээ нь, давхардаагүй тоогоор хэдэн төсөл хэрэгжсэнийг мэдэхийг хүсвэл төслийн нэр нь ижил байх мөрүүдийг нэгтгэж тоолох шаардлагатай болно.

Бүртгэлийг дараах өгөгдлийн талбаруудаар хадгалсан болно.

1. Хөтөлбөр, төслийн нэр: Төсөл, гэрээт ажлын нэр. Англи, монгол хэлээр хольж бичсэн байна.

2. Төслийн удирдагч: Төслийн удирдагчийн овгийн эхний үсэг, өөрийн нэр.

3. Харьяа тэнхим: Төслийн удирдагчийн харьяа тэнхим (төсөл, гэрээт ажил хэрэгжиж байх үеийн).

4. Харьяалах байгууллага: Төслийн удирдагчийн харьяалах байгууллагын товчилсон нэр. Зарим төслийн удирдагч нь гаднын байгууллагын хүмүүс байна.

5. Санхүүжүүлэгч байгууллага: Санхүүжүүлэгч байгууллагын товчилсон эсвэл бүтэн нэрийг агуулна.

6. Хэрэгжих хугацаа: Төслийн хэрэгжих хугацааг эхлэх болон дуусах оноор илэрхийлсэн. Нэг жилийн дотор хэрэгжсэн төслийн хувьд нэг он бичигдсэн болно.

7. Төслийн төрөл: Төслийг МУИС-иас ангилсан төрөл нэр.

8. Хичээлийн жил: Төслийн тухайн санхүүжилт аль хичээлийн жилд орсныг харуулна.

9. Санхүүжилтийн дүн: Тухайн бүрд орж ирсэн санхүүжилт.

10. Төслийн үндсэн төрөл: Төслийн санхүүжилтээс хамаарч гадаадын, үндэсний, дотоодын гэж гурав ангилсан нэр.

САНАМЖ: Энэхүү өгөгдлийг МУИС-ийн вэб сайтын Судалгааны төсөл хуудсаас хуулбарлан авч гараар бэлтгэж цэвэрлэсэн. Энэ явцад өгөгдлийг буруу солих, орхигдуулах зэрэг алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй.

Энэхүү нөөцийн харагдац яг одоо байхгүй байна Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Материал татах

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Өгөгдлийн сүүлийн шинэчлэл 2020 9-р сар 26
Мета өгөгдөлийн сүүлийн шинэчлэл 2020 9-р сар 26
Үүссэн 2020 9-р сар 26
Хэлбэр text/csv
Ашиглах зөвшөөрөл Creative Commons Attribution Share-Alike
created3 жилээс өмнө
formatCSV
has viewsTrue
id3c89f06c-8bec-477e-a716-20a17a0a211f
last modified3 жилээс өмнө
mimetypetext/csv
on same domainTrue
package idfc962138-48c3-4199-b94b-aa7571a47168
position1
revision id050baaa4-3297-4684-a171-7495ef4a6c73
size357.7 килобайт
stateactive
url typeupload